Монгол туургатны шилдэг тогоочийг шалгаруулна
- 2013-10-30
- Үнэн
- 0
Улаанбаатар хотноо Монгол туургатны шилдэг тогооч нарын нээлттэй уралдааныг хоёр дахь жилдээ ирэх сарын 1-3-нд зохион байгуулах гэж байна. Тус уралдааныг 2012 онд ҮХААЯ, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд энэ жилийн хувьд “Мишээл” групп ХХК-аас зохион байгуулж буй “Ub food and beverage expo 2013” хүнс хоолны үзэсгэлэн худалдааны хүрээнд зохион явуулах болсноороо онцлогтой аж. Уралдаан хоёр үе шаттай явагдах аж. Олон улсын тогоочдын тэмцээний стандартын дагуу тэмцээн явагдах бөгөөд тэмцээн монгол хоол, тахиан махтай хоол, загасны махтай хоол, бялуу, хоол хийх урлаг гэсэн таван төрлөөр явагдах юм байна. Мөн энэ үеэр “Хоол үйлдвэр үйлчилгээний хөгжлийн төв” ТББ -ын зүгээс нэгэн сонирхолтой бөгөөд хөгжилтэй арга хэмжээг нийт хуран цугларсан хүмүүсийн дунд зохион байгуулах аж. Энэ бол хэн хамгийн их хот дог идэх вэ гэдгийг шалгаруулах тэмцээн юм.Г.СҮРЭН

Сэтгэгдэл (0)