
Михаил Саакашвили Гүржийн Ерөнхийлөгчийн хувиар сүүлийн удаа ард түмэндээ хандан үг хэлжээ. Тэрбээр, Гүржийн ард түмэнд надаас холдон амрах цаг ирлээ хэмээн онцолсон байна. Мөн улсаа удирдуулахаар хоёр ч удаа өөрийг нь сонгосон ард түмэндээ талархсанаа илэрхийлээд “эх орон, ард түмэндээ хүчин зүтгэхээс илүү нэр төртэй ажил байхгүй” хэмээн тодорхойлжээ. “Арван жилийн өмнө би та бүхэнд ирээдүй рүү аялахыг санал болгож байсан. Гэхдээ эцсээ хүртэл хамт явна гээгүй. Энэ аялал маань гайхалтай байсан. Харин тэр ирээдүй өнөөдөр ирлээ. Эл ирээдүй та бүхний мэдэлд байна” гэж Саакашвили үг хэлэхдээ онцолсон байна. Дашрамд сануулахад, өнгөрөгч ням гаригт тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж “Гүржийн мөрөөдөл” эвслээс нэр дэвшсэн Георгий Маргвелашвили 62 хувийн санал авч, ялалт байгуулсан билээ. Шинэ Ерөнхийлөгчийн албан ажлаа хүлээн авах ёслолын ажиллагаа ирэх сарын 17-нд товлогдсон байна.
Сэтгэгдэл (0)