Дэлхийн хэвлэлүүд шинэ нууц материалуудыг хэвлэсээр байна

Америкийн тагнуулын шуугиан дэлхийн түвшинд улстөрийн онц сонирхолтой баримтат киноны үйл  явдал мэт өрнөх боллоо. Цагаан ордон холбоотнуудаа тандан чагнасан гэм буруугаа Европарламентын төлөөлөгчдийн өмнө тайрбалах гэж "үрчийж" байхад дэлхийн хэвлэлүүд Э.Сноуденаас хүлээн авсан шинэ нууц материалуудыг хэвлэн америкчуудын зовлонг нэмсээр байна.

Тухайлбал, Испанийн El Mundo сонин, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Данийн Засгийн газартай сүлбэлддэг байсан талаар мэдээлжээ. Түүнээс гадна өөр 18 орны удирдагч тус агентлагтай хамтран ажилладаг талаар уг материалд онцолсон байна. Тэгвэл "Washington Post" сонин тус агентлагийг "Google" болон "Yahoo"-ийн серверт ч хууль бусаар нэвтэрдэг талаар буруутгажээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)