Мексик, АНУ хоёрыг холбосон хар тамхины нууц нүхэн замыг илрүүлжээ
- 2013-11-01
- Дэлхий
- 0
Мексикийн Тихуана хотыг АНУ-ын Сан-Дьего хоттой холбосон хар тамхи зөөвөрлөх зориулалт бүхий нууц нүхэн замыг олж илрүүлжээ. Саяхан барьж дууссан мэт харагдах Мексикийг АНУ-тай холбосон нууц нүхэн зам нь гэрэл цахилгаан, агааржуулалтын систем, төмөр замтай байсан гэнэ. Одоогоор Мексикийн албаныхан нүхэн замын урт болон хотын яг хаана байрлаж буйг мэдээлээгүй байна. Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ нь Тихуана хотын нисэх онгоцны буудлын ойролцоо оршиж буй гэнэ. Түүнчлэн Мексикийн албаныхан найман тонн марихуан, 147 кг кокайн олж илрүүлсэн байна.
Мексик болон АНУ-ын албаныхан өнгөрсөн 2008 оноос хойш хар тамхи зөөвөрлөгчдийн 75 гаруй нууц нүхэн замыг олж илрүүлээд байгаа гэнэ.










Мексик болон АНУ-ын албаныхан өнгөрсөн 2008 оноос хойш хар тамхи зөөвөрлөгчдийн 75 гаруй нууц нүхэн замыг олж илрүүлээд байгаа гэнэ.











Сэтгэгдэл (4)
ГГ (202.126.89.191)
поах энэ бүүр аймшигтай тунэл бнашдээ
Bd (182.160.5.33)
Gereese ajil hurtel neg iim nuhtei bolchih yumsan
no name (65.49.14.75)
aguu buteen baiguulalt kkkk daanch huuli bus yum daaa
(122.254.127.66)
Oyu tolgoi -s China ryy iim nuxen garts baix vii dee, sain shalgax l xeregtei