Гадаад улс орнуудад иргэд харилцан хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих хэлэлцээрүүдийг баталлаа

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4 дэх хэсэгт “Монгол Улсын иргэдийн гадаадад зорчих нөхцлийг хөнгөвчлөхөөр заасан. Энэ зорилтын хүрээнд олон оронтой гэрээ, хэлэлцээр байгуулж байна. Энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаар Польш, Серби, Колумб улсуудтай байгуулах хэлэлцээрийн талаар хэлэлцлээ. Ингэснээр Монгол Улс одоогоор 23 оронтой дипломат болон албан паспорт эзэмшигчид харилцан визгүй зорчих, 16 оронтой иргэд визгүй зорчих хэлэлцээр байгуулаад байна. Бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих тухай Бүгд Найрамдах Серби улсын Засгийн газартай байгуулах хэлэлцээрийн төслийг дэмжсэн юм. Серби улстай иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх нь аялал жуулчлал хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, хуучин нэрээр Югослав улстай 1956 оноос хойш хөгжүүлж байсан харилцааг сэргээхэд нааштай алхам болно гэж үзэж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы үеэр Нью- Йорк хотноо энэ оны 9 дүгээр сард гарын үсэг зурсан “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Колумб улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • you (103.23.51.6)

    2013-11-05

    solongosiin baritsaag boliulmaar yum

  • irgen (103.23.51.6)

    2013-11-05

    shal hereggvi ulsuudad vizgvi oligtoihon hugjij bu ornluu bolhoor aimshigtai ih chiregdeltei