Байлдааны хөлөг живснийг батлав

Өнгөрсөн сард байлдааны нэг хөлөг онгоц живж, цөөнгүй усан цэрэг амь үрэгдсэн тухай Умард Солонгосын албаныхан мэдээллээ. 223 дугаар шумбагч онгоц сүйдсэнийг баталсан эл мэдээлэл нь тус улсын албаныхны тэр бүр задлаад байдаггүй цэрэг, армитай холбоотой таагүй мэдээллийн нэг юм. Хойд Солонгосын төрийн төв телевизээр тус улсын удирдагч Ким Жон Ун болон бусад албаны хүний амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх ажиллагаанд оролцох үеийн дүрс бичлэг, гэрэл зургуудыг харуулжээ. Аравдугаар сарын 13-ны өдрийнх хэмээсэн тэдгээр зурагт лавтай арав гаруй цэргийн булшны чулуу харагдсан байна. 223 дугаар шумбагчийг үүргээ гүйцэтгэж байгаад осолдсон гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд Өмнөд Солонгосын ажиглагчдын үзэж байгаагаар уг шумбагч нь хуучирч муудсанаас болж сүйрсэн байх магадлалтай гэнэ. Хойд Солонгос нь дэлхийн хамгийн том зэвсэгт хүчинтэй орнуудын нэг хэдий ч техникийн шинэчлэл муутай гэгддэг. Харин дээрх мэдээлэл нь том хэмжээний байлдааны хөлөг онгоц олонтой гэдгээ олон улсад сануулах гэсэн оролдлого байх гэж ажиглагчид таамаглаж байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)