Иргэд дугуйн замтай болохыг дэмжжээ
- 2013-11-07
- Үнэн
- 0
УИХ-ын гишүүн, УИХ дахь залуучуудыг дэмжих “Лобби” бүлгийн дэд дарга С.Бямбацогт, Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат нар өчигдөр Төрийн ордонд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн талаар мэдээлэл хийлээ. Тэд эхлээд бүлгийнхээ талаар товч танилцуулсан юм. Уг бүлэг 41 гишүүнтэй бөгөөд даргаар нь УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ажиллаж байгаа аж. МЗХ-ныхон фейсбүүк, твиттер ашиглан бүтэн сарын хугацаанд иргэдийн дунд дугуйн замтай болох шаардлага байгаа эсэх талаар санал хураалт явуулжээ. Нийт 25.521 иргэн унадаг дугуйн замтай болохыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Хэрэв энэ төсөл УИХ-аар дэмжигдэж ирэх оны төсөвт хөрөнгө оруулалт нь суувал нийслэлд гурван жилийн дотор 1867 унадаг дугуйн зам, 99 дугуйн зогсоол шинээр бий болгох боломжтой ажээ. Иргэд энэ төслийг дэмжиж байгаа учраас улстөрчид цааргалахгүй хэмээн итгэж буйгаа хэвлэлийн хуралд оролцогчид хэлсэн юм.Ц.АНИР

Сэтгэгдэл (3)
(58.215.5.100)
Utaagaa arilgaj chadahgui baij yun duguin zam ve tegeed ch jiliin 3han sar dugui unana ene ih utaand baahan uushignii uvchtei humuus bolno alhaj yvahad utaand ni hahaj tsatsdag ulsuud yun dugui ve heden buur hihsen uurdiigee duguichin gej nerlesen bolson boloogui hujaa duguinii hog zardag nuhduud mun iimerhuu ymaar ner hundee urgeh gesen uls turchdiin hiij bqigaa munge ugaah ajil

саандар (112.72.13.1)
энэ ямарч утгагүй юм шүүдээ. манайд сайндаа л 5 сар унана. дээрээс нь замын хөдлөгөөний дүрэм соёлд суралцаагүй жолооч, дугуй унаж сурч байгаа мангар бацаанууд нийлээд бөөн юм болно. хэрүүл маргааны нэмэр дээ. наадах чинь төсвийн мөнгө угаах гэсэн шуналтнуудын мөнөг идэх аргын нэг нь.