Global Finance сэтгүүлээс Голомт банкинд шилдэг интернэт банк 2013 шагналыг гардууллаа


Олон улсын банк санхүүгийн шилдгүүдийг тодруулагч, салбартаа нэр хүнд бүхий  Global Finance  сэтгүүлээс  2013 оны 9-рсард“Best Internet Bank Award 2013”шагналын эзнээр тодроод байсан дэлхийн нэр бүхий банкуудыг зарласан билээ.  Тэгвэл уг нэр хүндтэй шагналыг гардуулах ёслолын ажиллагаа  2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр АНУ-ын Нью Йорк хотноо болж Голомт банк 2013 оны “Шилдэг Интернэт Банк” шагналыг гардан авлаа.
Тус сэтгүүл дэлхийн шилдэг интернэт банкуудыг тодруулахдаа цахим банкинд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээнүүд болоод тэдгээрийн технологийн дэвшилтэт шийдэл,  шинэлэг байдал,  хэрэглээ, цахим бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэглэгчдийн тооны өсөлт зэрэг үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үздэг байна.
Монгол Улсын банкны системд тэргүүлэх байр суурь эзэлж, харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурласан цахим бүтээгдэхүүн үйлчилгээнүүд болох бүрэнавтомат банкны салбар “Өөртөө үйлчлэх банк,” ухаалаг утасны “Смартбанк” аппликейшн, автомат мөнгөн шилжүүлгийн “Захиалгат шилжүүлэг” зэрэг шинэ үйлчилгээ,  шилдэг технологиудыг Монголын банкны системд анхлан нэвтрүүлсэн нь тус банкийг “Шилдэг Интернэт Банк 2013”- аар шалгаруулах үндэслэл болжээ.



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)