
ОХУ-аас эрчим хүчний хараат байдаг Украин Улс энэ салбарт олон түнштэй болох оролдлогынхоо хүрээнд АНУ-ын эрчим хүчний томоохон корпораци “Шеврон”-той занарын хий худалдаж авах, хий олборлох 10 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ. Тус корпораци баруун Украины Олесскагийн ордод занарын хий олборлоход хөрөнгө оруулах бөгөөд олборлолт амжилттай явагдвал жилд 10 тэрбум шоо метр хүртэлх хэмжээний хий үйлдвэрлэх юм. Үүнтэй төсөөтэй хэд хэдэн төсөл, хамтын ажиллагаа байхад л Украин Улс 2020 он гэхэд эрчим хүчний хувьд бүрэн бие даана гэж Ерөнхийлөгч Виктор Янукович мэдэгджээ. Тус улс Англи-Голландын хамтарсан газрын тосны корпораци “Шелл”-тей энэ оны нэгдүгээр сард Юзивскагийн ордод хамтран ажиллах мөн 10 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан юм.
Сэтгэгдэл (0)