
Хятадууд сампингаа ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд нэр дэвшүүлжээ. Тэд “Сампин бол Хятадын эртний чухал нээлт бөгөөд 1800 гаруй жилийн урт удаан түүхтэй. Тооцоолон бодох хамгийн хялбар, авсаархан энэ багаж математикийн гүнзгий ухаан агуулдгийн хувьд дэлхийн хамгийн эртний компьютер юм” хэмээн танилцуулгадаа дурдсан байна. ЮНЕСКО- гийн биет бус соёлын өвийг хамгаалах Засгийн газар хоорондын комисс ирэх арванхоёрдугаар сарын 7-нд Азербайжаны нийслэл Бакуд найм дахь хурлаа хийх үеэрээ нэр дэвшүүлсэн 31 зүйлийг хянан хэлэлцэх юм. Мөн ЮНЕСКО-гийн энэ оны бүртгэлд хамрагдсан биет бус соёлын өвийн нэрсийг албан ёсоор зарлахаар болжээ.
Сэтгэгдэл (0)