Ясир Арафатыг ”Полони” хэмээх хороор хордуулж, амийг нь хөнөөсөн нь тогтоогджээ

Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Баруун эргийн Рамалла хот орших Ясир Арафатын бунхныг нээж, цогцосоос нь дээж авсан билээ. Тэгвэл Палестины чөлөөлөх байгууллагын удирдагч агсан Ясир Арафатын цогцост хийсэн шинжилгээнээс цацраг идэвхит полони гэх бодис илэрсэн байна. Ясир Арафат 2004 оны аравдугаар сарын 11-нд 75 насандаа Парисын Перси цэргийн эмнэлэгт амьсгал хураасан билээ. Түүний үхлийн шалтгаан арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Швейцарийн шинжээчид Женев хотноо мэдээлэл хийх хүртэл тодорхойгүй байсаар ирсэн юм. Ийнхүү Ясир Арафатыг хордуулж, амийг нь хөнөөсөн нь тодорхой болсон ч шинжилгээний хариутай холбоотойгоор Палестины албаныхан үүнд аль нэг улс, ямар нэгэн улстөрийн байгууллагыг буруутгасан мэдэгдэл одоогоор хийгээгүй байна. Гэхдээ палестинчуудын зүгээс Ясир Арафатын үхэлд Израйлийн Засгийн газрыг буруутгадаг аж. Харин Ясир Арафатын цогцосоос адилхан дээж авч шинжилсэн ОХУ болон Францын талын шинжээчид одоог хүртэл албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм.



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)