Согтуу эрийг эмч нар үхсэн гэж үзэн задлан шинжилгээний газар аваачжээ

Польшийн Петеркув хотын оршин суугч Марек Михальский гэгч согтуу эрийг гудамжинд сандал дээр хэвтэж байхад иргэд олж түргэн тусламж дууджээ. Дуудлагын газар ирсэн эмч нар нас барсан гэсэн онош тавьж түүний “цогцос”-ыг задлан шинжилгээний газар руу авч явсан байна.

Гэвч Михальский хэдэн цагийн дараа задлан шинжилгээний ширээн дээр зориулалтын уутаар ороосон байдалтай ухаан оржээ. Тэрээр ухаан ороод тусламж дуудаж эхэлсэн боловч хэн ч хариу өгөхгүй болохоор уутаар ороогдсон чигтээ задлангын өрөөнөөс зугтаж гарчээ.

Михальский өөрийг нь үхсэн гэж оношлосон түргэн тусламжийн ажилтнуудыг шүүхэд өгөхөө мэдэгдсэн юм. Учир нь гэвэл “Намайг амьд гэдгийг ойлгохгүй, эмч нар задлан шинжилгээ хийж байна гэж хар дарж зүүдэлдэг болсон” гэж тэрээр мэдэгдсэн юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.10.150)

    2013-11-23

    polshid iim bgaan bol mongold medkui zondoo l bagiig zadalaad uzeedee ene emch nertei baagii nar