Алан хядах ажиллагаа үйлдэхийг завдсан этгээдийг баривчлав
- 2011-11-21
- Дэлхий
- 0
Өмнө нь алан хядах үйл ажиллагаатай холбоотой хэрэгт хэд хэдэн удаа
холбогдож, ял сонсч байсан “Ал Кайдагийн үзлийг дэмжигч” этгээд Нью-Йорк
хотын цагдаагийн хэлтсийн байрыг дэлбэлэхийг завдсан хэрэг гарлаа.
Өмнө нь алан хядах үйл ажиллагаатай холбоотой хэрэгт хэд хэдэн удаа холбогдож, ял сонсч байсан “Ал Кайдагийн үзлийг дэмжигч” этгээд Нью-Йорк хотын цагдаагийн хэлтсийн байрыг дэлбэлэхийг завдсан хэрэг гарлаа. Хэргийн талаар Хотын захирагч Майкл Блүүмберг бямба гарагт хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр Манхэттэнээс гаралтай, “Ал Кайдагийн үзлийг дэмжигч” Жосе Пиментел гэгч 27 настай этгээд АНУ Афганистан болон Ирак улсаас цэргийн хүчнээ эргүүлэн татах болсонтой холбогдуулан, алан хядах ажиллагаа үйлдэхийг завдсан тухай мэдэгдсэн байна.Тэрээр Доминикийн Нэгдсэн улсаас гаралтай АНУ-ын иргэн болох Пиментелийг цагдаагийн албан хаагчдын байр болон тээврийн хэрэгсэл рүү халдаад зогсохгүй, хилийн чанадаас эргэн ирж буй зэвсэгт дайчдыг дараагийн халдлагын байгаа болгон товлосон байсан хэмээн хэлжээ.
Тэрээр мөн түүний энэхүү үйлдэл Холбооны Мөрдөх товчооны дарга Роберт Муллерийн АНУ-ын цэргийн хүчнийг эргүүлэн татах болсонтой холбогдуулан томоохон халдлагуудыг хийх алан хядагчдын тоо нэмэгдэж болзошгүй гэж анхааруулж байсан явдал эхнээсээ бодит биеллээ олж буйн илрэл болж байна хэмээн онцолсон байна.
Мухаммад Есүп нэрээрээ олноо танигдсан Пиментел гэгчийн үйлдлийг таслан зогсоох үед тэрээр баривч олон нийтэд аюул заналхийлэл учруулах зорилгоор санаатайгаар энэхүү хэргийг үйлдсэн хэмээн мэдүүлжээ. Пиментелд ямар нэгэн хамсаатан байгаа эсэхийг одоогоор тогтоогоогүй байна.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (1)
(203.91.118.190)
sain bn