НҮБ-аас тариалангийн вирус хурдацтай тархаж байгааг анхааруулж байна
- 2011-11-21
- Дэлхий
- 0
Африкийн нутаг дэвсгэрт байгаа тариалангийн талбайд удаа дараа вирусын
халдвар заналхийлж, улмаар хүн амыг хоол тэжээлийн дутагдал, өлсгөлөнд
нэрвэгдэхэд хүргэсээр байгаа билээ.
Африкийн нутаг дэвсгэрт байгаа тариалангийн талбайд удаа дараа вирусын халдвар заналхийлж, улмаар хүн амыг хоол тэжээлийн дутагдал, өлсгөлөнд нэрвэгдэхэд хүргэсээр байгаа билээ. НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд саяхан тус улсын хүнсний гол хэрэгцээг хангаж байдаг кассавагийн ургацад вирусын шинэ халдвар байгааг тогтоосон бөгөөд яаралтай арга хэмжээ авахаар ажиллаж байна.Өмнөд Америкаас гаралтай уг Кассава хэмээх ургамал нь халуун оронд ургадаг бөгөөд хүний биед шаардлагатай илчлэгийн гуравны нэгийг хангах чадвартай хүнсний гол бүтээгдэхүүнүүдийн нэг ажээ. Тус вирусын халдвар нь анх 2006 онд Угандад гарч эхэлсэн бөгөөд сүүлийн хэдэн сард Бурунди, Конгийн нэгдсэн вант улсуудын тариаланд илрээд байсан юм.
Хүнс Хөдөө аж ахуйн нийгэмлэгийн мэргэжилтэн Майк Робсон “Бид халдварын тархалтыг зогсоох үүднээс цогц бодлого барин ажиллаж байгаа. Эхний ээлжинд тариалангийн багаж хэрэгслүүд халдварыг тараах гол хэрэгсэл болж байгаа гэж үзэж буй учраас тариаланчид нэг ургацыг тайрахад ашигласан хэрэгслээ нөгөө ургацад хэрэглэхгүй байхыг зөвлөж, сургалт зохион байгуулж байна. Түүнчлэн, халдварын гол шинж тэмдэг кассавагийн үндэснээс илэрсэн учир халдвар авсныг мэдсэн даруйдаа хураах арга хэмжээ авах шаардлагатай байгааг анхааруулсан” хэмээн ярьсан байна.
Олон улсын Халуун орны Тариалан эрхлэлтийн Институтаас халдвар авах эрсдэл бүхий бусад найман ургацын төрлийг анхааралдаа аваад байгаа ажээ.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)