
Пакистаны Ерөнхийлөгч, армийн удирдагч асан Первез Мушаррафийг гэрийн хорионоос суллаж, Пакистаны хилийн дотор хүссэн газраа зорчих эрхийг нь сэргээжээ. Түүнийг 2007 онд Исламабад хот дахь Улаан хийдэд бүгсэн зэвсэгт босогчдыг хүч түрэмгийлэн сүмээс гаргахдаа армийн болоод хүний Хаиян хар салхи хэдэн мянган хүний аминд хүрэв Мушаррафийг гэрийн хорионоос суллажээ эрхийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн, хядлага үйлдсэн гэх зэргээр буруутган баривчилсан ч хэд хоногийн өмнө батлан даалтаар суллаж, гэрийн хорионд оруулаад байсан юм. Генерал Мушарраф өөрийнх нь эсрэг үүсгэсэн эл хэргийг улстөрийн сэдэлтэй хэмээгээд улс орноо орхиж явахгүй, цаашид юу ч болсон шүүхээр нэр төрөө сэргээлгэнэ гэжээ. Түүний тушаалаар армийнхны Улаан хийдэд явуулсан ажиллагаанд 100 гаруй хүн амь үрэгдсэн бөгөөд өнөөг хүртэл үргэлжилж байгаа исламын хэт үзэлт зэвсэгт босогчдын тэмцлийг дэвэргэсэн билээ.
Сэтгэгдэл (0)