Хүүхдийн жин хасах уралдаан 3-т урья!

Голден Жим фитнес клубын
ИЛҮҮДЭЛ ЖИНГЭЭ ХЭН ХУРДАН ХАСАХ ВЭ?

       Хүүхдийн Уралдаан-3
УДИРДАМЖ


                                              





Нийслэлийн ЕБС-иудын
илүүдэл жинтэй хүүхдүүдэд туслах аян

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.    Нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн илүүдэл жинтэй хүүхдүүдтэй ажиллах, тэдний эрүүл мэндэд туслах, улмаар Монгол улсынхаа ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулах.
1.2.    Илүүдэл жин, түүнтэй холбоотой үүсэж буй элдэв өвчин эмгэг, халдварт бус өвчлөл тархсан байгаа энэ үед төр, хувийн хэвшил, эцэг эхчүүд нягт уялдаатай ажиллах шаардлага тулгараад байна.
1.3.    Бага насны хүүхдүүдэд амьдралын зөв дадал хэвшил төлөвшүүлэх, зөв хооллож сурах, идэвхитэй хөдөлгөөнийг эрхэмлэж сурах, эрүүл амьдрахын үндэсийг сурагч түүний эцэг эхэд ойлгуулах.


Хоёр. Үйл явц, бүтэц зохион байгуулалт

2.1.    Жин хасах уралдааныг олон удаа зохион байгуулж байсан туршлагатай, мэргэжлийн багш дасгалжуулагч нараас бүрдсэн хамт олонтой Голден жим фитнес клуб /шинжлэх ухааны үндэслэлтэй хугацаа/3 сарын хугацаанд илүүдэл жинтэй бүх хүүхдүүдтэй ажиллана.

2.2.    Сургууль бүрийн төлөөлөл болсон эдгээр хүүхдүүд нийгэмд томоохон эрсдэлийг бий болгоод буй таргалалттай тэмцэх сэтгэл зүйг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой ажил болно. Аянд оролцогч хүүхдэд:
- Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.
- Халдварт бус өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж сурна.
- Бие бялдарын өв тэгш хөгжилтэй болно.
- Бусдын дунд өөрийгөө зөв боловсон авч явж сурна.
- Зөв хооллож сурна гэх мэт маш олон давуу талтай.

2.3. Японы биеийн бүтцийг тодорхойлогч Танита аппаратаар оролцогчдын биеийн өөрчлөлтийг тогтмол хянаж, мэргэжлийн эмч нар зөв хооллолтын зөвлөгөө хяналт үзлэгийг хийж, дасгал сургуулилтыг тогтмол чанартай хийлгэх, үр дүн гаргахыг Голден Жим фитнес клуб хариуцаж ажиллана.

2.4.  Илүүдэл жинтэй хүүхдүүдтэй ажиллах багт дараах хүмүүс ажиллана.

-    Голден Жим фитнес клубын захирал, багш дасгалжуулагч Ц.Баянмөнх
-    Голден Жим фитнес клубын Зумба аэробикийн багш Ө.Долгормаа
-    Голден Жим фитнес клубын багш дасгалжуулагч Г.Долгорсүрэн
-    Голден Жим фитнес клубын эмч, арга зүйч О.Батцэцэг
-    Голден Жим фитнес клубын багш дасгалжуулагч Г.Эрдэнэмаанийгавууш

2.5.  Эхний удаа 60 сурагчийг энэ аянд хамруулна. 30,30-аараа 2 анги болно.Өглөөний анги, өдрийн ангид хуваагдана. Нэг удаагийн бэлтгэл 1 цаг 30 минут байна.

 

Гариг

Цаг

Мягмар

Пүрэв

Бямба

09:00–10:30

1 анги

1 анги

1 анги

15:00– 16:30

2 анги

2 анги

2 анги


2.6.   Бүртгүүлэх материал:     Цээж зураг 1%
 Эмчийн зөвшөөрөл
 Эцэг эхийн өргөдөл
2.7.  Уралдаан 2013.11.23-аас 2014.02.23-ны хооронд 3 сарын хугацаанд болно. Голден Жим             
        фитнес клубын 2-р салбар буюу Американ дэнж дэх шинэ салбар дээр явагдана.


Гурав. Төлбөр тооцоо

3.1.    Голден Жим фитнес клуб нийгмийн хариуцлагаа ухамсарлах үүднээс жин хасах уралдаанд оролцогч хүүхдүүдээс ямар нэгэн төлбөр авахгүй. Харин тэдгээр хүүхдүүдийн эцэг эхийн амьдралын буруу дадал хэвшлээс болж хүүхэд нь эрүүл мэндийн эрсдэлд орж байгаа учир уралдаанд оролцогч хүүхэд бүрийг өөрийн эцэг, эх, асран хамгаалагчтайгаа хамт фитнес клубт хичээллэх шаардлага тавина.

3.2.   3 сарын хугацаанд уралдаанд оролцогч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчнийт 300.000 төгрөгийн төлбөрийг төлнө. Өөрөөр хэлбэл хүүхэдтэйгээ хамт бэлтгэл сургуулилт хийнэ.


Дөрөв. Үр дүнг дүгнэх тухай

4.1.  Аянд оролцох хүүхдүүдийг тэмцээн, уралдааны шинжтэйгээр идэвхи оролдлого, эрч хүчийг өдөөх үүднээс илүүдэл жингээ /өөхөө/ хамгийн их хаяж чадсан эхний 3 оролцогчдыг байр эзлүүлэн шагнана. Үүнд:

-    1-р байр Гадаадад аялах эрхийн бичиг
-    2-р байр Монгол эх орноороо аялах эрхийн бичиг
-    3-р байр Олон улсын Найрамдал төвд найзынхаа хамт амрах эрхийн бичиг

4.2.   Голден Жим фитнес клубын хамтран ажилладаг байгууллагуудын шагналууд байна.

4.3.  Оролцогчдыг уралдаан эхэлсэн анхны хэмжилт болон 13 долоо хоногийн дараах хамгийн сүүлийн хэмжилттэй харьцуулан дүгнэнэ. Биеийн бүтцийг тодорхойлогч Танита аппарат, бүх биеийн тойргийн хэмжилтийг оролцогчид долоо хоног бүрийн Бямба гарагийн 12:00 цагт хийлгэж байна.

4.4.  Шагнал гардуулах ёслол 2014.02.23-нд болно.Анхны хэмжилтийн зураг, хамгийн сүүлийн хэмжилт хийлгэсний дараах зургийг альбом болгож дурсгана.


ГОЛДЕН ЖИМ ФИТНЕС КЛУБЫН ЗАХИРГАА



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • асуулт (112.72.13.237)

    2014-01-01

    5настай хүүхэд явах боломжтой юу

  • зүйтэй (76.181.252.188)

    2013-11-13

    Энэ их зүгээр уралдаан байна. Одоо дунд сургуулиудын, ялангуяа хувийн сургуулиудын анги бүрт 1-2 илүүдэл жинтэй хүүхэд байх болсон. Зарим ангид бүр 3,4 ч байна. Хүүхдийн илүүдэл жин ирээдүйд нь их хор уршигтайг хүмүүс тэр бүр мэддэггүй, өхөөрдөөд л, сумо энэ тэр гээд байдаг. Харин энэ уралдаан дээрх асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой юм байна шүү дээ.

  • zochin (203.169.50.174)

    2013-11-12

    Odoo buur nyalh uruudeeree bizness xiichix yom bn l doo... Ichij amidartsgaayaa