Шашин хоорондын мөргөлдөөн хамгийн аюултай

Ираны Гадаад хэргийн сайд Мохамед Жавад Зариф исламын суннит болон шийт урсгалынхны хоорондох зөрчил мөргөлдөөнийг дэлхийн аюулгүй байдалд заналхийлж байгаа хамгийн том аюул гэлээ. Суннитууд голдуу аж төрдөг Сири, Ирак, Пакистан зэрэг улсыг дотоодын үймээн самуунаа хугацаа алдалгүй намжааж, шашин хоорондын мөргөлдөөнийг таслан зогсоохгүй бол эдгээр улсаас болж дэлхий дахин цаашид энх амгалан байх эсэх асуудал хөндөгдөх болно гэж тэрбээр онцолсон байна. Исламын хоёр гол урсгалын зөрчил мянгаад жилийн түүхтэй бөгөөд 2003 онд АНУ Иракийг эзэлснээс хойш бүр ч хурцадсан юм. Зөвхөн энэ онд гэхэд л Иракт шашин хоорондын мөргөлдөөнөөс болж 6500 орчим энгийн иргэн амь үрэгдээд байна. Энэ нь 2008 оноос хойших хамгийн их тоо юм. Шашны зөрчлөөс болж дэгдээгүй ч шашин хоорондын тэмцэл болтлоо даамжирсан Сирийн иргэний дайныг мөн Зариф онцолжээ. Тус улсын иргэдийн олонхи нь суннит урсгалынх бол Ерөнхийлөгч Башар аль-Ассад шийт шашинтан бөгөөд шийтүүд голдуу амьдардаг Ираны гол холбоотон юм. Харин Сирийн суннит сөрөг хүчнийг Турк, Саудын Араб зэрэг суннит орнууд дэмжиж байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • dd (180.149.78.26)

    2013-11-12

    Ene vnen shashin xoopondiin zerchil xamgiin ajultai.Odoo manai mongold nvvrleed bna.Zagalmaitnii ayan dain geed l tvvxend 30 jil vrgeljilj xichneen xvnii abch odloo doo.R.Gonchigdorj metiin novshnuudiin oruulj irsen xristiin shashin arai dendlee.Eagle televiziig zogsoo. Mongolchuudaa ene olon xristiin svmiig ustgaya boscgooyo.