Украйн Оростой тэрсэлдээгүй

“Украин Улс ОХУ-тай сөргөлдөж тэрсэлдэхгүй ч дотоод хэрэгт нь хошуу дүрэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Бидэнд оросуудтай таагүй харилцаатай байх шалтгаан үгүй. Засгийн газрын тэргүүний хувьд тийм байдал үүсгэхгүйн төлөө ажиллана” гэж Украины Ерөнхий сайд Мыкола Азаров ням гаригт тус улсын Интер сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр мөн “Хоёр орны одоогийн эрх баригчид төрийн хэргийг мэдэж байгаа цагт бидний дунд зөрчил үүсэхгүй” гэж тэмдэглэсэн байна. Киевийн эрх баригчид энэ сарын сүүлээр Европын холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар зэхэж байгаа бөгөөд үүнд Москва таагүй хандаж байгаагийн дээр гэрээ хүчин төгөлдөр болсон даруйд эдийн засгаа хамгаалах арга хэмжээ авна гэж мэдэгдээд байгаа юм. Орос, Беларус, Казахтсаны хамтран байгуулсан Худалдааны бүлгэмд нэгдэхийг хүссэн Оросын саналаас Украин хэдэнтээ татгалзаад байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)