Олипмын бамбар эх дэлхийдээ эргэн ирлээ

Ирэх онд ОХУ-ын Сочи хотод болох өвлийн олимпийн бамбарыг Олон улсын сансрын станцад аваачиж, задгай сансарт асаасан “Союз” хөлөг Казахтсан дахь Байконурын сансрын төвд газарджээ. Хөлгийг Оросын сансрын нисэгч Фёдор Юрчикин, АНУ- ын сансрын нисэгч Карен Найберг, Италийн сансрын нисэгч Люса Пармитано нар жолоодон эх дэлхийд буулгасан бөгөөд олимпийн бамбарыг Юрчикин Оросын олимпийн хорооныхонд шилжүүлсэн байна. Задгай сансарт аялсан анхны олимпийн бамбар болсон энэхүү бамбараар ирэх оны хоёрдугаар сарын 7-нд болох олимпийн нээлтийн үеэр цэнгэлдэх хүрээлэн дэх гол бамбарыг бадамлуулах юм. Өмнө нь 1996, 2000 онд олимпийн бамбарыг сансарт хөөргөж байсан ч анх удаа задгай сансарт авч гарсан нь энэ ажээ. Олимпийн бамбарыг аялуулах аян өнгөрсөн аравдугаар сарын 7-нд Улаан талбайгаас эхэлсэн бөгөөд дөрвөн сар үргэлжлэх аяны хүрээнд бамбар Оросын 83 муж, бүс нутгаар аялан нийт 56 мянган км зам туулах нь олимпийн түүхэн дэх хамгийн урт аялсан бамбар болох юм

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)