Египет эмэгтэйчүүдийн эрх хамгийн их зөрчигддөг

Томсон Ройтерийн сангаас Арабын ертөнцийн 22 улсад явуулсан судалгааны дүнгээс харахад бүс нутагтаа эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөнд хамгийн их халддаг нь Египет орон ажээ. Тус улсад эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, бие эрхтэнд нь халдах, бэлгэ эрхтэнийг нь зэрэмдэглэх зэрэг хэрэг олон гардаг, исламын хэт хуучинсаг үзэлт бүлэглэлүүд олширсон зэрэг нь Египетийг жагсаалтын хамгийн муу үзүүлэлттэй орон болоход хүргэсэн байна. НҮБ-ын судалгаагаар Египетийн охид, эмэгтэйчүүдийн 99 хувь нь ямар нэг байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан аж. Харин эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэдэг, нийгэмд тэгш эрхтэй оролцуулах төрийн бодлоготойгоороо Коморын арлууд жагсаалтын эхэнд бичигджээ. Коморын арлуудын дараа Оман, Кувейт, Иордан, Катар жагссан бол эмэгтэй хүний эрхийг зөрчдөгөөрөө Египетийн дараа Ирак, Саудын Араб, Сири, Иемен бичигдсэн байна. Судалгаанд Арабын лигийн гишүүн 21 орон болон иргэний дайн самуунтай байгаагаас болж тус холбооноос хасагдаад байгаа Сирийн жендерийн асуудлаар мэргэшсэн нийт 330 гаруй хүн хамрагджээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)