Украин Оросоос хий авахаа больсон гэв

Украин Улс Оросын байгалийн хийн гол нийлүүлэгч “Газпром”- оос хий худалдаж авахаа больсон тухай Украины УНИАН агентлаг мэдээлжээ. Энэ талаар Оросын Түлш, эрчим хүчний газрын нэгэн албаны хүн тус агентлагт ярьсан бөгөөд украинчуудын авах хийн хэмжээ багасан багассаар энэ сарын 9-нд худалдан авалтаа бүрмөсөн зогсоосон байна. Энэ сарын эхний өдрүүдэд Украин өдөрт 9-10 тэрбум шоо метр хий авч байсан нь ердийнхөөс даруй 10 дахин бага аж. Ийнхүү худалдан авалтаа зогсоосон нь байгалийн хийгээ Европын бусад улсад худалдах Оросын нийлүүлэлтэд саад болж болзошгүй юм. Байгалийн хийтэй холбоотой асуудлуудаас болж Орос, Украины харилцаанд зөрчил гарах нь олонтаа бөгөөд өнгөрөгч долоо хоногт гэхэд л “Газпром”-ын гүйцэтгэх захирал Алексей Миллер Киевийг өнгөрөгч наймдугаар сард худалдаж авсан байгалийн хийн төлбөрөө өнөө ч төлөөгүй гэсэн юм. Түүний хэлснээр Украин тус компанид 882 сая ам.долларын өртэй аж. Украин Улс Оросоос эрчим хүчний хараат бус байхыг зорьсоор ирсэн. Тиймдээ ч Европын холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар болсон нь дээрх шийдвэртэй холбоотой байх магадлалтай. Харин Оросын эрх баригчид Украиныг Европын холбоотой гэрээ байгуулбал ихийг алдана гэж сануулсаар байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)