Филиппинийн Хаиян хар салхины дараах дүр зураг
- 2013-11-13
- Дэлхий
- 0
Филиппинийн Хаиян хар салхинд нэрвэгдсэн бүс нутгийн иргэдийг тун бэрх нөхцөлд байна, хулгай дээрэм газар авч, эмх замбараагүй байдал үүссэн, ундны ус, хоол хүнсгүй удвал тэд биесээ ч хөнөөж мэднэ гэжээ. Хар салхинд 10 мянган хүн амь үрэгдэж, 630 мянган хүн орон гэргүй болж, дөрвөн сая хүн нэрвэгдсэн гэсэн мэдээ байна. Хаиян хар салхи өнгөрөгч баасан гаригт Филиппиний төв хэсгийн зургаан арлыг дайрсан бөгөөд цааш Вьетнамын хойд эрэгт хүрч, Хятадын хил рүү дөхсөн ч одоо хүч нь суларч ердийн шуурга болжээ. Филиппиний албаныхны мэдээлснээр Хаиян дайран өнгөрсөн нийт газрын 80 хувь бүрэн сүйдсэн байна.















Сэтгэгдэл (0)