
Хайян хар салхинд өмнө нь тооцоолсноос цөөн хүн амь үрэгдсэн гэж Филиппиний Ерөнхийлөгч Бенигно Акино мэдээллээ. СNN агентлагт өгсөн ярилцлагадаа тэрбээр хар салхины хамрах хүрээг тооцоолон гаргасан 10 мянга гэх тоо нь дэндүү их хэмээгээд амь үрэгдэгсдийн тоо 2500 орчимд хүрсэн гэжээ. НҮБ мөн үүнтэй санал нэг байгаа бөгөөд гамшигт 11 сая хүн нэрвэгдэж, 673 мянган хүн орон гэргүй болсон гэв. Филиппиний албаныхны мэдээлс нээр гамшигт нэр- вэгдсэн бүс нутгуудын 29 дүүргээс амь үрэгдсэн хүний тоог эцэслэн мэдээлээгүй байгаа аж. Гамшигт нэрвэгдэгсдэд туслах олон орны туслам- жийн баг цаг алдалгүй ажиллаж байгаа хэдий ч гамшгийн голомтод хүрэхэд бэрхшээлтэй хэвээр байна. Хоол хүнс, ундны усгүй зургаа хоносон хүмүүсийн дунд эмх замбараагүй байдал үүсэх нь ихэссэн бөгөөд өчигдөр будааны агуулах руу хүмүүс дайрч, үймэлдсэнээс найман хүн нас барж, хэдэн арван хүн бэртэж гэмтсэн байна. Мөн гамшгийн голомт Таклобан хот руу хүнс хүргэж явсан ачааны машины цуваа руу үймсэн олон дайрч, иргэд болоод цэргүүдийн дунд зодоон цохион үүсчээ. Үймээний үеэр хоёр хүн алагдсан байна.
Сэтгэгдэл (2)
(180.235.181.91)
dainii hajuugar dajin gej
(103.23.51.6)
БОЛЬЁ ОО