
“Дэлхийн мисс 2013” тэмцээнд Филиппин Улсыг төлөөлөн оролцож, титмийн эзэн болсон Меган Янг ард түмнийхээ төлөө залбирлаа. Түүний хувьд одоо хүмүүнлэгийн ажлаар Лондонд ажиллаж байгаа юм. “Хайян” хар салхины улмаас филиппиний 10 мянган иргэн амиа алдаж, олон мянган хүүхэд эмэгтэйчүүд хүнд нөхцөлд амьдарч байгаад энхийн элч, конгрессийн төлөөлөгч Меган Янг ийнхүү залбирсан байна. Тэрбээр “Миний сэтгэл зүрхэнд маш их уйтгар гуниг нуугдаж байна. Би Филиппин хүн учраас надад тун хэцүү байна. Эх орныхоо төлөө хийх ганц зүйл минь чин сэтгэлээсээ залбирах. Уучлаарай, миний ард түмэн. Би өөр юугаар ч туслаж чадахгүй байгаад, уучлаарай” хэмээжээ. Дэлхийн мисс Меган Янг АНУ-ын Виржиния мужийн Александра хотод төржээ. Тэрбээр дэлхийн миссийн титмийг зүүж, дэлхий дахинаа алдаршихаас өмнө Филиппиний нэртэй загвар өмсөгч, жүжигчин, телевизийн хөтлөгч байсан юм. Түүний ээж филиппин, аав нь америк гаралтай ажээ. Тэднийх Меган Янгийг 10 настай байхад Филиппинд нүүж очсон аж.
Сэтгэгдэл (5)
(180.235.181.91)
tsaanaasaa l uhaan setgel gereltsen saihan huuhen bna
wow (183.81.169.22)
tun uxaalag xuuxen bna,
gerel (103.23.51.7)
bichlegiig ni uzej suuhad turuulne gedegtee itgeltei haragdaj bsn ..
gerel (103.23.51.7)
bichlegiig ni uzej suuhad turuulne gedegtee itgeltei haragdaj bsn ..
gerel (103.23.51.7)
bichlegiig ni uzej suuhad turuulne gedegtee itgeltei haragdaj bsn ..