Бурхантай холбогдох ”Сенот”
- 2013-11-14
- Дэлхий
- 0
Газар доорх усны нөлөөллөөс болж ангал үүсдэг ажээ. Ийм нэгэн ангал Мексикийн Юкатанд байдаг бөгөөд байгалийн нэгэн гайхамшигт тооцогдож байгаа юм. Олон тооны агуй болон ангалууд нь их хэмжээний бороо, ус, чийгнээс үүсдэг байна. Юкатанд ойролцоогоор 7000 орчим ангал байдаг гэж эрдэмтэд тогтоожээ. Үүнийг Юкатанд “сенот” гэж нэрлэдэг байна. “Сенот” гэдэг нь индианчуудын “дзонот” болон “тс’онот” гэсэн үгнээс гаралтай бөгөөд “ариун” гэсэн утгатай аж. Сенот нь Майягийн индианчуудын хувьд чухал зүйлсийн нэг байсан байна. Юуны түрүүнд энэ нь усны гол эх үүсвэр болж байсан юм. Усанд ойрхон байхын тулд майячууд ихэнхдээ “сенот”-ын хажууд бууж амьдардаг байсан аж. Үүнээс гадна “сенот”-ыг газар доорхи амьдралын нэг хэсэг хэмээн үзэж байсан учир бурхантай холбогдох зорилгоор ашигладаг байжээ. “Сенот”-ын ус нь цэнгэг бөгөөд шумбагчдын анхаарлыг ихээхэн татдаг. Зарим “сенот”- ууд нь жуулчдын анхаарлыг ихээхэн татаж, байнгын хөл хөдөлгөөн ихтэй газар болсон байна.





















Сэтгэгдэл (0)