Хүний эрхийн хорооны шинэ гишүүдийг эсэргүүцэв

НҮБ-ын Хүний эрхийн хороонд БНХАУ, ОХУ, Саудын Араб, Алжир, Вьетнам, Куба зэрэг хүний эрх, эрх чөлөөг зөрчдөг хэмээн эрхийн төлөө тэмцэгчдийн шүүмжлэлд ихээхэн өртдөг улс орнууд гишүүнээр сонгогдсонд олон хүн дургүйцэж байна. Хорооны шинэ гишүүд ирэх оноос эхлэн гурван жилийн хугацаатай уг үүрэгт ажилд томилогджээ. Хүний эрхийн олон байгууллага эл шийдвэрийг эсэргүүцэн Нью-Йорк дахь НҮБ-ын төв байр болон Женев дэх Хүний эрхийн хорооны төв байрны гадаа жагсаал цуглаан зохион байгуулахаа мэдэгдээд байгаа аж. НҮБ-ын Хүний эрхийн хороо 47 суудалтай бөгөөд Ерөнхий ассамблейн шийдвэрээр дээрх орнууд нийлсэн нийт 14 орны гишүүнчлэлийг мягмар гаригт баталжээ. Эдгээр орныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэж байхад аль нэг талаас эсэргүүцэл гараагүй хэдий ч нийтэд албан ёсоор зарласны дараа л ийнхүү эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгараад байна. Эсэргүүцэгчдийн хэлж байгаагаар дээрх орнууд энэ хороонд ажиллах биш, харин ч уг хороонд шалгуулах ёстой бөгөөд өмнө нь НҮБ-ын хүний эрхийн мэргэжилтнүүдэд иргэдийнхээ эрх ашигтай холбоотой олон баримт сэлтийг танилцуулахаас удаа дараа татгалзаж байсан гэжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Хүний эрхийн ажилтан (124.158.88.13)

    2013-11-14

    Хүний эрхийн Хороо биш Хүний эрхийн Зөвлөл шүү дээ. Хүний эрхийн Хороо нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад нэгдэж орсон НҮБ-ын гишүүн улсууд уг пактыг хэрхэн хэрэгжүүлж байгаад мониторинг хийдэг бие даасан экспертүүдээс бүрдсэн хороо шүү дээ. Хүний эрхийн Хороо, Хүний эрхийн Зөвлөл хоёроо ялгаж салгаж бичмээр юм.