Японд будаанаас цацраг идэвхит бодис илэрлээ
- 2011-11-21
- Дэлхий
- 0
Фүкүшима Дайчи цөмийн цахилгаан станцын ойролцоох будааны талбайгаас
цацраг идэвхит бодис илэрсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Фүкүшима Дайчи цөмийн цахилгаан станцын ойролцоох будааны талбайгаас цацраг идэвхит бодис илэрсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Мэргэжилтнүүд тус цахилгаан станциас 60 км-т орших тариалангийн талбайн будаанаас дээж авч шалгахад цацраг идэвхит бодис бага тунгаар илэрсэн бөгөөд засгийн газраас тус талбайгаас будаа нийлүүлэхийг хориглоод байгаа ажээ.
Сүүлийн хэдэн сарын хугацаанд үхрийн мах, мөөг, ногоон цай зэрэг хүнсний бүтээгдэхүүнээс цацраг идэвхит бодис илэрч улсыг айдаст автуулаад байсан бол энэ удаад хөдөө аж ахуйн гол тариалан будаанаас илэрч аюулын харанга дэлдэж эхэлсэн байна.
Цацраг идэвхит бодис илэрсэн уг будааг зах руу нийлүүлэхээр бэлдэж байсан бөгөөд хараахан нийлүүлээгүй байсан ажээ.
Хөдөө орон нутгийн удирдлагууд аюултай хүнсний бүтээгдэхүүнийг оршин суугчдад нийлүүлэхгүйн тулд яаралтай арга хэмжээ авч, дахин шинжилж, шалгаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт нийслэл Токио хотын удирдлага хүмүүсийн сэтгэлийг зовоож буй уг асуудлыг газар авахуулахгүйн үүднээс дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа бүтээгдэхүүнүүдээс дээж авч шалгасан байна.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
Фүкүшима Дайчи цөмийн цахилгаан станцын ойролцоох будааны талбайгаас цацраг идэвхит бодис илэрсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.Мэргэжилтнүүд тус цахилгаан станциас 60 км-т орших тариалангийн талбайн будаанаас дээж авч шалгахад цацраг идэвхит бодис бага тунгаар илэрсэн бөгөөд засгийн газраас тус талбайгаас будаа нийлүүлэхийг хориглоод байгаа ажээ.

Сэтгэгдэл (0)