Пушкины хөшөө Сөүлд сүндэрлэв
- 2013-11-15
- Дэлхий
- 0
Зүүн өмнөд Азид хийж буй айлчлалынхаа хүрээнд Сөүл хотод зочилсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Өмнөд Солонгосын нийслэл дэх Lotte зочид буудлын өмнө сүндэрлэсэн Александр Сергеевич Пушкины хөшөөний нээлтэд оролцжээ. Тэрбээр Оросын их яруу найрагчийн хөшөө Сөүл хотын төвд баригдсанд баяртай буйгаа илэрхийлээд уг хөшөө солонгосчуудад болон гадаадын жуулчдад Оросын соёл, утга зохиолыг сурталчилж, орос хэлийг сонирхон судлах сэдлийг төрүүлнэ гэж найдаж байна гэжээ. Хөшөөг Оросын уран барималч Николай Кузнецов-Муромский бүтээсэн бөгөөд өнгөрөгч долдугаар сард Өмнөд Солонгост авчирсан байна. Путин айлчлалынхаа хугацаанд Өмнөд Солонгосын албаныхантай Ази, Европыг холбосон худалдааны шинэ гарц бий болгох, хоёр улсыг холбосон шинэ төмөр зам байгуулах талаар хэлэлцсэнээс гадна хоёр орны иргэдийг харилцан визгүй зорчуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан юм.





























Сэтгэгдэл (1)
(140.112.234.50)
Irgedee visagui zorichuulah boldog Putin ch bs chadaltai yerunhiilugch umaa