Далайн хүчил шүлт нэмэгдэж байна

Далай тэнгисийн хүчиллэг чанар сүүлийн 300 сая жилийн хугацаанд байгаагүй хурдаар нэмэгдэж байгаа аж. Эрдэмтдийн тогтоосноор далайн хүчил шүлт одоогийн хурдаар нэмэгдсээр байвал 2100 онд одоогийнхоос даруй 170 хувиар нэмэгдэж, далайн амьтан ургамлын төрөл зүйлүүдийн 30 хувь нь мөхөх аюултай тулна. Үүнд хүний нөлөөллөөс үүдсэн нүүрстөрөгчийн хий хамгийн их нөлөөлжээ. Судалгааг өнгөрөгч онд АНУ-ын Калифорни мужид чуулж хуралдсан дэлхийн тэргүүлэх 500 гаруй эрдэмтэн судлаач хийсэн бөгөөд судалгааны тайлангаа ирэх долоо хоногт Польшид эхлэх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи дээд хэмжээний чуулганд албан ёсоор танилцуулах аж. Аж үйлдвэрлэлийн эрин эхэлснээс Далайн хүчил шүлт нэмэгдэж байна хойш далай тэнгис дэх хүчил шүлтийн хэмжээ 26 хувиар нэмэгджээ. Харин энэ зууны сүүлч гэхэд энэ тоо 170 хувь болтлоо өсөх нь гариг дэлхийн өнгө төрхийг бүхлээр нь өөрчилж, олон төрөл зүйлийн амьд организм үүрд үгүй болохын дохио гэдгийг эрдэмтэд анхааруулж байна. Хүчил шүлтийн хэмжээг тогтооход далай тэнгисийн ёроол дахь нэн чухаг, хамгийн идэвхтэй амьд организм болох далайн шүрэнд хийсэн шинжилгээ судалгаа голлон нөлөөлжээ. Мөн дун хясаат буюу бүрхүүлт амьтдын хуяг зөөлөрсөн байсан нь судлаачдыг сэртхийлгэсэн байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)