Японы эдийн засгийн өсөлт удааширчээ

Цар хүрээгээрээ дэлхийд гуравт бичигддэг Япон Улсын эдийн засаг өнгөрсөн есдүгээр сар хүртэлх гурван сарын хугацаанд ердөө 0.5 хувиар өсчээ. Энэ нь огцом бууралт бөгөөд сүүлийн нэг жилд Засгийн газраас хэрэгжүүлсэн олон арга хэмжээ үр дүнд хүрээгүйг харуулж байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Ерөнхий сайд болсон Шинзо Абэ эдийн засгийг сэргээх нь Засгийн газрынх нь гол зорилт хэмээн мэдэгдсэн юм. Хэдийгээр энэ оны эхээр Японы эдийн засагт өсөлт ажиглагдсан ч жилийн гуравдугаар хагаст иргэдийн худалдан авах чадвар буурсанаас үүдэн суларчээ. Гэхдээ зарим эдийн засагч ирээдүйн өөдрөг дүр зурагт байгаа гэж найдаж байна. Жилийн гуравдугаар хагасын өсөлт 1.9 хувьтай гарсан нь өнгөрөгч оны мөн үеийнхээс тийм ч зөрөөтэй тоо биш бөгөөд гурваас дээш хувийн бууралтыг өсөлтийн сулрал, санхүү эдийн засгийн таагүй байдал гэж нэрлэнэ хэмээн тэд үзэж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.26.194.183)

    2013-11-15

    ard irgedee tsagdaa bish erengui darga humuujuulne.