“Би бол МАЛАЛА” номыг хоригложээ

Хүний эрхийн төлөө тэмцэгч Пакистаны 16 настай Малала Юсуфзайгийн бичсэн “Би бол Малала” ном өдгөө олон сая хувь хэвлэгдэж, уншигчдын гарт хүрээд буй юм. Тэгвэл Пакистаны Хувийн дунд сургуулиудын холбооноос Малалагийн номыг тус улс дахь 152 мянга гаруй дунд сургуулийн 25 сая сурагчийг уншихыг хориглосон байна. Холбооны зүгээс “Би бол Малала” номыг хориглосон шалтгаанаа сурагчдад сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ исламын шашинг үл хүндэтгэсэн өгүүлэмжтэй гэж тайлбарлажээ. Исламын шашинтнуудын зүгээс Малалагийн бичсэн номыг Барууныхны үзэл суртал, хүсэл сонирхлын нөлөөнд хэт автсан гэж үзэж байгаа аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)