Амазоны ойн хорогдол 28 хувиар нэмэгджээ

Амазоны ой ширэнгийн хорогдол олон жилийн турш тасралтгүй буурч байгаад 2012 оны наймдугаар сараас энэ оны долдугаар сар хүртэлх нэг жилийн хугацаанд 28 хувиар өссөн талаар Бразилын албаныхан мэдээлжээ. Тус улсын Байгаль орчны сайд Изабелла Тейксейра үүнийг “гэмт хэрэг” хэмээгээд ямар хүчин зүйл нөлөөлсөн, хэн буруутай зэргийг тогтооно гэсэн байна. Өнгөрөгч онд албаныхан ойн хорогдол хамгийн бага хувьтай гарсан гэж мэдээлж байсан бол хамгийн их хувьтай нь 2004 он байжээ. Зарим судлаач энэ оны хорогдолд Ерөнхийлөгч Дильма Руссеффийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг хамаатуулж байгаа бол хатагтай Тейксейра үүнийг үгүйсгэжээ. Бразилын Засгийн газар Амазоны ой ширэнгийн хорогдлыг 2020 он гэхэд 1996-2005 оныхтой харьцуулахад 80 хувиар бууруулахаа 2009 онд зарласан юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)