
Дэлхийн хамгийн баян загвар өмсөгч гэгддэг Жизель Бундхений бие хамгаалагч хоёр эр бусад уруу гал нээсэн хэргээр таван жилийн ял сонслоо. Дөрвөн жилийн өмнө Бундхен, Брэди нарын хуримын үеэр хэсэг гэрэл зурагчид зөвшөөрөлгүйгээр зураг авахад бие хамгаалагч нар бүх зургуудаа устгахыг шаарджээ. Гэвч гэрэл зурагчид татгалзсан тул бие хамгаалагчид гал нээсэн юм байна. Хэдийгээр гэрэл зурагчид шархтаагүй ч гэсэн Коста- Рикогийн шүүх бусдын аминд халдах оролдлого хийсэн гэсэн үндэслэлээр хоёр бие хамгаалагчид тус бүр таван жилийн ял оноожээ. Мөн 10 мянган ам.долларын торгууль ногдуулсан байна. Шүүх энэхүү хэрэгт Жизель Бундхен болон түүний нөхөр Том Брэди нарыг хамааралгүй гэж үзжээ.
Сэтгэгдэл (0)