Оросод олон хүн амиа алджээ
- 2013-11-18
- Дэлхий
- 0

Мөрдөн байцаагчид техникийн эвдрэл эсвэл нисэх багийн буруутай ажиллагаанаас болсон гэдгийг шалгаж эхэлсэн гэв. Тус хэргийг шалгах хэсгийн ахлагч Владимер Маркин “Түлшний чанар тааруу, цаг уурын байдал таагүй байсан нь нөлөөлөх хүчин зүйл боллоо” гэж хэвлэлийхэнд тайлбарласан байна. Нас барсан зорчигчдын дотор Татарын ерөнхийлөгчийн хүү болон Татарын холбооны аюулгүй байдлын үйлчилгээний салбар зөвлөлийн тэргүүн Александр Антонов багтжээ. Онгоцны нисгэгч 47 настай Рустем Саликов аймшигт осол болохоос өмнө газардах гэж хэд хэдэн удаа бүтэлгүйтсэнийг гэрчүүд нотолжээ. Амь үрэгдсэн зорчигчдын ар гэрийнхэнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх үүднээс нөхөн олговор олгохоо ОХУ-ын Засгийн газраас амлаж, орон даяар гашуудал зарлахаар болжээ.

Сэтгэгдэл (2)
(211.39.247.3)
Xetsvv bga da ar ger ni
Зочин (185.26.182.31)
Харамсалтай юм аа