Өнгөрсөн сарын шилдэг тамирчид тодорлоо

Тухайн сард гаргасан амжилтад тулгуурлан олон нийтийн санал асуулгаар шилдэг тамирчин тодруулж байхаар болсон.Тухайн сард гаргасан амжилтад тулгуурлан олон нийтийн санал асуулгаар шилдэг тамирчин тодруулж байхаар болсон. Энэхүү арга хэмжээний анхны шалгаруулалтад өнгөрсөн сард АНЭУ-ын Абу Даби хотноо зохиогдсон жүдо бөхийн гран-при тэмцээнд мөнгөн медаль хүртсэн амжилтаар ОУХМ Г.Болдбаатар, Ираны нийслэл Тегеран хотноо болсон байт харвааны тивийн аваргад багийн болон ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртэж, “Лондон-2012” олимпийн ес дэх эрхийг эх орондоо а в ч и р с а н а м ж и л т а а р О У Х М Б.Урантунгалаг, Азербайжаны н и й с л э л Баку хотноо з о х и о г д с о н ДАШТ-д хүрэл медаль хүртсэн амжилтаар Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, Бээжин хотод болсон марафоны олон улсын уламжлалт тэмцээнд тусгай байрт орсон амжилтаар ОУХМ Б.Сэр-Од, ӨМӨЗО-ы Ордос хотноо зохиогдсон автомашин, мотоциклийн бартаат замын уралдаанд түрүүлсэн амжилтаар ОУХМ Э.Халиунболд нар тус тус нэр дэвшчээ. Санал асуулгад 1300 гаруй хүн оролцсоны 783 буюу нийт саналын 52 хувь нь П.Сэрдамбыг дэмжсэнээр аравдугаар сарын шилдэг тамирчнаар шалгарчээ. Мөн сарын шилдэг тамирчин тодруулах комиссын гишүүд П.Сэрдамбыг 100 хувь дэмжсэн санал өгсөн байна. Харин 180 хүний саналаар ОУХМ Б.Урантунгалаг, 99 хүний саналаар ОУХМ Б.Сэр-Од нар удаалжээ.


UNEN,mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)