Хоёр толгойтой Албинос могой Флоридад төржээ
- 2011-11-21
- Дэлхий
- 0
Маш ховорт тооцогддог, хоёр толгойтой, хээнцэр чамин өнгөтэй Албинос
сүүн могой мэндэлсэн тухай Флоридагийн Их сургуулийн биологичид мэдээлж
байна. Уг могой нь өнгөрсөн долоо хоногт инкубаторт төржээ.

Биологич Паркерийн хэлж байгаагаар ихэнхи хоёр толгойтой могой нь энгийн, нэг төрлийн өнгөтэй байдаг бөгөөд ихэвчлэн хар өнгийн толбогүй байдаг байна.
Шинээр мэндэлсэн уг могойн биеийн хайрс улаан, улбар шар, цагаан гэсэн гурван тод өнгөнөөс бүрдэж байгаа нь маш содон харагдаж байгаа бөгөөд судлаачдын анхаарлыг ихэд татаж байгаа ажээ.
Биологичдын хэлж байгаагаар хоёр толгойтой могой нь 20 жил амьдрах настай байдаг бөгөөд хоёр толгойноосоо нэг биед комманд өгөхөд маш хүндрэлтэй байдаг учраас унаган байгальд бие даан амьдрах боломж үгүй байдаг гэнэ.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)