Хятадад хоёр толгойтой охин төржээ


Хятадын Сычуань мужийн Суинин хотын дэргэдэх тосгоны эмнэлэгт хоёр толгойтой охин мэндлэв. Хоёр толгой, хоёр сээр нуруу, хоёр улаан хоолойтой охины бусад эрхтэн нь ганц ажээ. Зүрх нь бас хос  боловч зүүн талынх нь сулхан ажиллагаатай, дөнгөн данган “өрөөснийх” нь цусан хангамжийг “хариуцдаг”. Баруун зүрх нь нь бүх биеийг  нь хэрэгцээт цусаар хангадаг гэнэ.
-Нэгэнт ихэнх   үндсэн эрхтэн нь ганц учраас охидыг салгах мэс засал хийх ямар ч боломжгүй. Аз болж “охид”  цаашаа амьдрах юм бол энэ чигээрээ хоёр толгойтойгоо л үлдэх болно гэж Суинин хотын төв эмнэлгийн орлогч дарга Чан Либинь ярьжээ.
Гений ноцтой гажгаас үүдэн хоёр толгойтой хүүхэд төрдөг. Гайхалтай нь охины ээж хоёр ч удаа хэт авианы оношлогоонд ороход эмч нар ургийг хоёр толгойтой, генийн гажигтайг  илрүүлээгүй юм байна.
Охины эцэг эх нь тосгоны хүмүүс агаад хүүхдээ авахаас татгалзжээ.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Б (202.179.20.130)

    2013-11-21

    АРАЙЧ ДЭЭ

  • (202.126.91.71)

    2013-11-19

    Yu ch hamaagui iddeg humuusees /Horhoi shavj/ yanz buriin uurchlult ilreh ym da

  • .... (202.126.90.58)

    2013-11-19

    xaytaddaas neeree yum yum garhiimaa