14 настай хүүгийнхээ алагдсан байгаа зургийг устгаж өгөхийг Гүүглэ компаниас гуйжээ

4 жилийн өмнө буюу 2009 оны наймдугаар сарын 14-ны өглөө долоон цагийн үед Калифорн дахь Рийчмондийн гарт тэрэгний замын хажуунаас Kevin Barrare нэртэй 14 настай нэгэн хүү хүндээр зодуулж, буудуулаж амь насаа алдсан байдалтайгаар олдсон билээ. Тэгтэл саяхан түүний эцэг болох Jose Barrera яг тухайн өдрийн тэрхүү эмгэнэлтэй үйл явдлын зургийг Гүүглэ компанийн газрын зураг дээрээс олж харжээ. Jose маш ихээр цочирдсон ба энэ эмгэнэлт бүх үйл явдал өчигдөрхөн болсон мэтээр маш тодоор санаанд нь орж одоогоор сэтгэл санааны хүнд байдалтай байна. Тэрхүү зураг нь хүүг олоод хэргийн газар байх үеийн цагдаа нарыг зураг байсан юм. Энэ тухайгаа Гүүглэ компанид мэдэгдэн тус хиймэл дагуулаас авсан тэрхүү зургийг устгаж өгөхийг мэдэгдсэн ч одоогоор хариу өгөөгүй байна.



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • erdenezul (112.72.13.49)

    2014-04-27

    haramsaltai yum aa

  • as (202.180.216.228)

    2013-11-19

    Google-ee ustgaad ogchiheech ee

  • eva (202.126.89.182)

    2013-11-19

    Iim hoorhon huuhdiig hertsgiigeer alj l bdag