Таван сая ам.долларын үнэтэй цэвэр алтан гацуурыг танилцуулав

Токио хотын “Tanaka Kikinzoku” үнэт эдлэлийн компаниас шинэ жилийн нэгэн содон гацуурыг худалдаанд гаргажээ. Цэвэр алтаар урласан энэхүү гацуур мод нь 500 сая иен буюу таван сая ам.долларын үнэтэй. 2.4 метр өндөр, 43 кг үнэт металлаас бүтсэн энэхүү модыг арванхоёрдугаар сарын 25 хүртэл худалдаанд байлгах ажээ. Мөн алтан гацуурын дэргэд 1.62 сая иен буюу 16 мянган ам.долларын үнэтэй жижиг алтан гацуурыг ч байрлуулан, зарж буй юм байна. “Tanaka Kikinzoku” компани нь шинэ жилийн өмнө худалдан авагчиддаа үнэтэй бэлэг санал болгодгоороо зартай ажээ. 2008 онд тэд 1.5 сая ам.долларын үнэтэй эрдэнийн шигтгээтэй тоглоомоор чимсэн гацуур модыг урлаж байжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)