Хятадын Харбин мужийн иргэд цастай тулалдаж байна
- 2013-11-21
- Дэлхий
- 0
Хятадын зүүн хойд нутгаар их цас орсон тухай Синьхуа мэдээллээ. Зөвхөн Харбин хотод гэхэд мягмар гаригт 50 мянга гаруй хүнийг цас цэвэрлэхэд дайчилсан аж. Оршин суугчид, цагдаа нар болон сайн дурынхан гудамж, зам талбайн цасыг цэвэрлэсэн байна. Амралтын өдрөөр орж эхэлсэн цасны хэмжээ 11.4 мм болжээ. Хейлонжин мужид 1961 оноос хойш ийм их хэмжээний цас ороогүй гэнэ. Их цас орсны улмаас зарим хотуудын сургууль, цэцэрлэг даваа, мягмар гаригт ажиллаагүй юм байна.






Сэтгэгдэл (0)