
Америкийн алдарт жүжигчин Анжелина Жоли хэдхэн хоногийн өмнө хүмүүнлэгийн үйлсэд олон жилийн турш зүтгэснийхээ төлөө "Оскар"-ын хүндэт шагналыг хүртсэн билээ. Тэгвэл өчигдөр Жоли, Питт хоёрын Францын Миравелийн эзэмшлийнхээ жимсээр үйлдвэрлэсэн шинэхэн дарс шилдгүүдийн эгнээнд багтаж, эздээ баярлуулсан байна. “Jolie-Pitt & Perrin Cotes de Provence Rose Miraval” хэмээх энэхүү дарсны амтыг гаргахад туршлагатай мэргэжилтэн Перри багагүй үүрэг гүйцэтгэсэн байна. “Wine Spectator” дарсны төрөлжсөн сэтгүүлээс 2013 оны шилдэг 100 дарсыг нэрлэхэд 84-т бичигджээ. Энэ нь маш сайн үзүүлэлт аж. Учир нь, жүжигчдийн хувьд дарс хийх нь зүгээр л сонирхол төдий зүйл билээ. Сонирхуулахад, хосууд дарсныхаа эхний 6000 шилийг ердөө тавхан цагийн дотор зарчихсан юм.
Сэтгэгдэл (1)
oo (103.11.192.186)
amttai baih da