Гурван эмэгтэйг 30 жилийн турш хорьж, хүчирхийлж байсан эхнэр нөхөр хоёрыг баривчилжээ

Их Британийн цагдаа нар гурван эмэгтэйг 30 жилийн турш хорьж, хүчирхийлж байсан эхнэр нөхөр хоёрыг баривчилсан байна. Бусдын дарамтад олон жилийн турш амьдарсан гурван эмэгтэйн нэг нь 30 настай бол нөгөө хоёр эмэгтэй нь 57, 69 настай юм байна. Тэд британи, ирланд, малайз эмэгтэйчүүд байжээ. Эмэгтэйчүүд тэдний гэрт боолчлогдож байсан тухайгаа цагдаа нарт мэдүүлсэн байна. Харин баривчлагдсан хосууд тэднийг халамжилж, аюулгүй газар амьдруулж байсан хэмээн мэдүүлсэн байна. Баривчлагдсан хосууд хоёул 67 настай. Тэд гурван эмэгтэйг дарамталж, боолчлон Лондоны ойролцоо амьдарч байсан бөгөөд цагдаа нар тэдний нэрийг зарлахгүй байх нь зөв хэмээн үзжээ. Энэ хэргийг “Хүний эрхийг хамгаалах” байгууллагынхан хүний наймаа, боолчлол хэмээн үзэж байгаа. Учир нь тэдгээр гурван эмэгтэй 30 жилийн хугацаанд гэрийн эздийн зөвшөөрөлгүйгээр юу ч хийж байгаагүй гэдгээ мэдэгджээ. Энэ хэрэг өнгөрсөн сараас эхлэн “Хүний эрхийг хамгаалах” байгууллагад мэдээлэл ирсэн бөгөөд түүнээс хойш шалгалт хийсний эцэст энэ хэргийн илрүүлсэн байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • teneg (103.11.195.33)

    2013-11-23

    3iin esreg 2. 30 jil. durtaida baisan yum bishuu

  • shal duff (103.11.195.54)

    2013-11-23

    3>2 bizdee

  • unsh (82.156.216.43)

    2013-11-22

    neg ni tend torson magadlaltai gej baisiishdee

  • Hudlaa medeelel (133.7.7.240)

    2013-11-22

    Naad 2 chin USA-d gants bie eriin gert heden jil horogdoj baigaad garsan humuus. Horij baisan er n shorond amia horolson. Iim hudlaa medeelel tavihaasaa icheechee!!! Sain medee oruulj orchuulj chaddaggui yum bol yadaj muug n ulam hudlaa bolgoj bichihee bolioch!!!

  • (103.26.194.153)

    2013-11-22

    30 jil horison tegsen hernee neg bvsgvi n 30 nastai lol

  • Baagii (202.70.36.242)

    2013-11-22

    3 uul 3 laa yu hiij bdiin, emgen ovgon 2 iig l bl yaval ch yana shd :P