
ОХУ-ын Большой театрын балетын урлагийн уран сайхны удирдагчийн нүүр өөд химийн идэмхий бодис цацаж эрүүл мэнд гоо сайханд нь хор уршиг учруулсан хэргийг шүүх хуралдаанд тус театрын тэргүүн асан Анатолий Иксанов дуудагдлаа. Энэ хэрэг явдал гарсны дараагаар урлагийн томоохон байгууллагын нэр хүндтэй уран бүтээлчдийн дунд маргаан мэтгэлцээн үүссэнийг эвээр шийдвэрлэж чадаагүй гэсэн шалтгаанаар ерөнхий захирал Анатолий Иксановыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. ОХУ-ын нийслэлийн шүүх байгууллага энэ хэрэгт 29 настай гоцлол бүжигчин Павел Дмитриченког Юрий Зарутцкийд тусламж үзүүлсэн гэсэн хэргээр буруутгаж байсан боловч Зарутцкий ганцаараа гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул Дмитриченког суллах шийдвэрийг гаргажээ.
Сэтгэгдэл (0)