
Сирийн босогчдын долоон бүлэг нэгдэж буйгаа зарласан байна. Тэд Ерөнхийлөгч Башар Аль Ассадын дэглэмийг түлхэн унагах лалын шинэ хүчинг байгуулсан гэжээ. Лалын фронт хэмээх шинэ холбоо нь зохион байгуулалтад орж, командлагчдаа томилон тэднийг танилцуулсан бичлэгээ Аль Жазира телевизээр дамжуулан цацсан байсныг “ВВС” агентлаг өнгөрөгч баасан гаригт мэдээлжээ. Бүлгийн удирдагчаар Абу Исса гэгч тодорчээ. Хэдийгээр шинэ холбоог Ерөнхийлөгчийг түлхэн унагах томоохон хүч гарч ирж буй сайн талтай ч тэднийг босогч байх уу эсвэл улстөрийн нам болох уу гэдэг нь тодорхойгүй байна. Лалын фронтынхон гарч ирснээр хэдэн арван мянган гаднын жихадистуудыг эгнээндээ элсүүлж, босогчдын хүчтэй тулалдаж байгаа Сирийн Аль-Каида болон Ирак Сирийн лалын дарангуйллыг зогсоох найдвартай хүчтэй болж байгааг зарим ажиглагчид сайшаасан байна.
Сэтгэгдэл (0)