Нөхөр нь хөлнөөс нь барьж амжжээ
- 2013-11-25
- Дэлхий
- 0
Хайнань арлын хятадын Чанжиянг хотноо нэгэн явдал болсон байна. Цонхоор үсрэхийг оролдсон эхнэрээ нөхөр нь хөлнөөс нь барьж амжсан байна. Нөхрийнх нь үгээр бол эхнэр нь тэдний маргааны дараа үсрэхээр шийдсэн байна. Харин тэр түүний хөлнөөс барьж амжсан бөгөөд аврах албаныхан ирэх хүртэл ойролцоогоор 10 минут барьж байсан байна. Аврагчид эмэгтэйг татаж аван тасалгаанд оруулж чаджээ. Үйл явдал болсоны дараа эмэгтэйг эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд гэр бүлийн хоёрын маргааны шалтгаан тодорхойгүй байна.









Сэтгэгдэл (0)