Хятад үл мэдэгдэх нисдэг биетээс хамгаалах систем байгуулна

БНХАУ эрэг орчмынхоо нутгаар агаараас эсэргүүцэн хамгаалах шинэ систем суурилуулж эхэлсэн тухайгаа мэдэгдлээ. Энэ нь Дорнод-Хятадын тэнгис орчмын бүсэд үл мэдэгдэх нисдэг биет зэрэг агаараас ирэх аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой юм байна. Хятадын БХЯ үүнийг энэ бүсэд орж ирсэн ямар ч нисдэг биетийг илрүүлэх зорилготой учраас  энэ орчмын улс орнууд ойлгоно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Гэсэн ч АНУ энэ систем нь Бээжингээр дамжин өнгөрдөг олон улсын агаарын тээврийн нислэгийн аюулгүй байдалд таагүй нөлөө үзүүлнэ гэж болгоомжилж байгаа илэрхийлээд байгаа юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэ ажиллагааг Хятад агаарын орон зайг ганцхан өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн  дангаараа эзэмших гэсэн оролдлого гээд  Дорнод-Хятадын тэнгис дэх Хятад-Японы маргаантай арлууд нь ганцхан хятадын хяналтад орох аюултай юм гэж гэсэн байна. Харин Хятадын тал болохоор байдал огт өөрчлөгдөхгүй, олон улсын агаарын тээвэр хүлээн зөвшөөрөгдсөн тэр л замаараа явж байх болно, ямар ч өөрчлөлт орохгүй гэжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)