Элвис Пресли брэндийг заржээ
- 2013-11-26
- Дэлхий
- 0
Элвис Пресли брэндийг Мерилин Монро фирм худалдан авчээ. Чухам хэдэн долларын гэрээ хийсэн нь тодорхойгүй байгаа ч Элвис өнөөдөр бидний дунд амьдраагүй хэрнээ өндөр орлого олдог алдартнуудын нэг хэвээр байгаа билээ. Гэрээний хүрээнд Элвисийн охин Лиза Мэри Мемфис дэх эцгийнхээ амьдарч байсан эдлэн болох Грэйслендийг эзэмшсэн хэвээр байх аж. Элвис Преслийг 1977 оны наймдугаар сард нас барах үед түүний банкны дансанд ойролцоогоор таван сая ам.доллар байсан гэдэг. Харин өнгөрсөн онд түүний эдлэн газраас олсон орлого 55 сая ам.долларт хүрчээ. Элвисийн нэр хүндийг маркетингийн үйл ажиллагаанд болгоомжтой ашиглахын сацуу түүний амьдарч байсан, жуулчдын хамгийн их очдог газруудын нэг болох Грэйслендээс энэ бүх орлого орж ирдэг байна. 2011 онд тэрбумтан Роберт Силлерманы удирддаг компани Грэйсленд болон “Elvis Presley Enterprises” –ийн дийлэнх эрхийг авсан аж. Одоо тэрбээр энэ бизнесийг “Authentic Brands” компанид худалдсан нь энэ ажээ.Г.НЯМ

Сэтгэгдэл (0)