Үймээн гурав дахь өдрөө үргэлжилж байна

Египетийн нийслэл Каир хотын төв талбай болох “Тахрир”-т өнгөрөгч бямба гаригт эхэлсэн жагсаал гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Египетийн нийслэл Каир хотын төв талбай болох “Тахрир”-т өнгөрөгч бямба гаригт эхэлсэн жагсаал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энгийн иргэд болон цагдаа нарын дунд өрнөсөн эл үймээний улмаас 13 хүн амь үрэгдээд байгаа аж. 20 жил Египетийг удирдсан, цэргийн командлагч Хосни Мубаракийг энгийн иргэд олон жагсаал цуглааны дараа өнгөрөгч хоёрдугаар сард албан тушаалаас нь буулгасан ч тус улсыг өнөөг хүртэл цэргийнхэн захирч байгаа юм. Тус улсын цэргийн зөвлөл ирэх долоо хоногт бүх нийтийн сонгууль зохион байгуулахаар төлөвлөсөн энэ үед иргэд цэргийн эрх баригчдыг эсэргүүцэн жагссан байна. Ням гаригт эрх баригчид төв талбайд жагсагчдыг тараасан ч иргэд нэг цагийн дараа эргэн цуглаж цагдаа нартай мөргөлджээ.




UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)