6.5 кг хүүхэд төрсөн нь эмч нарыг алмайруулжээ

Хятадын Шанхай хотын эмнэлэгт 27 настай бүсгүйгээс 6.5 кг хүүхэд төрсөн нь эмч нарыг алмайруулжээ. Энэ нь жирийн жинтэй төрсөн хүүхдүүдээс даруй 2 дахин их хэмжээ юм. Гэвч эх, хүүгийн биеийн байдал сайн байгаа аж. Шинэхэн ээж телевизд өгсөн ярилцлагадаа өдөр бүр сүү ууж, өндөг болон жимсийг их хэмжээгээр иддэг байсан нь хүүхдийн өсөлтөнд нөлөөлсөн байх хэмээжээ.
 
Эмч нарын хэлж буйгаар жингийн илүүдэлтэй төрсөн хүүхдүүд цаашид таргалалт болон чихрийн шижингээр өвчлөх магадлал ихтэй байдаг хэмээн анхааруулжээ. Үүнээс өмнө тус улсын Хенан мужид 7.5 кг жинтэй хүүхэд төрж байсан нь Хятад Улсын рекордыг эвдэж байсан гэнэ. Харин 1879 онд АНУ-ын "Ohio" мужид 12 кг жинтэй хүүхэд төрж байсан нь дэлхийн Геннисийн номонд бичигджээ.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)