”Микко надтай гэрлээч”
- 2013-11-27
- Дэлхий
- 0
Калифорнийн Беверли-Хиллз болон Санта-Моникагийн тэнгэрт Микко гэгч бүсгүйд хаягласан гэрлэх тухай санал бичигджээ. Тэрхүү бичвэрийг тэнгэрт онгоцны нисгэгч үлдээсэн бөгөөд тэр эр бүсгүйн найз залуу юу, аль эсвэл захиалга биелүүлж явсан уу гэдэг нь тодорхойгүй үлдэв. Энэхүү гэрлэх өвөрмөц саналыг нисэх онгоцны түлшний шаталтаас гарах утаагаар бичсэн тул тэндхийн хүмүүсийн ярианы гол сэдэв болсон байна. Хэрэгт дуртай хүмүүс тэрхүү бичвэрийн зургийг авч, бичлэг хийн дараа нь түүнийгээ интернэтэд байршуулж байсан аж. Бүх хүн Микко бүсгүйг зөвшөөрнө гэдэгт найдаж байжээ. Бүсгүй ч хайртынхаа тавьсан гэрлэх саналыг хүлээж авсан бололтой. Хамгийн сүүлд “Микко “за” гэж хэллээ” гэсэн бичвэр үзэгджээ. Дурлалт хосын нэр ус тодорхойгүй байгаа гэнэ. Интернэт хэрэглэгчид тэрхүү бичвэрийн ард хэн хэн байгааг ихээхэн сонирхож байгаа юм.






Сэтгэгдэл (3)
pUWAudLFpSoQTJYczYa (188.143.232.43)
eP9PiB http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
bgTBRZBUIANKIKpHsG (188.143.232.43)
GudsTe http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
iDzNeypD (188.143.232.22)
SQn166 http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com